Г.Учрал: Малчидтай уулзаж санал бодлыг сонсож тэдний тухай сайн хууль гаргана.
Малчдын эрх зүйн байдлыг хангасан хууль бий болж байна. Хуулийн төсөл бэлэн болсон өнөөдрөөс эхлэн хууль санаачлагчид хуулийн үзэл баримтлалыг танилцуулж, малчдын санал бодлыг сонсож эхэллээ. Малчдаас гарсан гол саналыг хуулинд тусгах юм.
Хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллээс харахад манай улсад 188.6 мянган малчин өрх байна. Мөн малтай өрхийн тоо 246.3 мянга гэсэн тоо гарчээ. Нүүдлийн соёл иргэншлээ авч яваа энэ олон мянган малчдын эрх зүйн тухай бие даасан ямар ч хууль алга. Харин тиймээс тэдний нийгэм, эдийн засгийн байдал орхигдож байна гэж хууль санаачлагчид үзэж Малчдын эрх зүйн байдлын тухай хуулийг санаачилжээ. Хуулиар ийм асуудлыг шийдвэрлэхийг зорьсон гэдгээ хэлж байна.
Энэ хуулийн тухайд мэдээж онцлогтой. Нийслэл хот болон суурьшлын бүсээр яваад судалгаа аваад малчдын эрх зүйн тухай хуулийг гаргана гэвэл өрөөсгөл болно. Тиймээс хууль санаачлагч гишүүдийн тухайд хөдөө орон нуттгаар явж, малчдын санал бодлыг сонсоно гэдгээ ч хэлж байна. Харин туршлагатай хүмүүс ийм зөвөлгөөг хэлж байна.
Хууль санаачлагчид өнөөдөр хуулийн төслийн үзэл баримтлалаа малчдын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагын хүмүүст танилцуулж тэдний санал бодлыг ийнхүү сонслоо.