УИХ-ын хаврын ээлжит чуулган эхэллээ. Нээлтийн ёслолд Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нар оролцлоо.
Энэ удаагийн чуулган ачаалал ихтэй, цаг үеийн эмзэг нөхцөл байдалд болохыг Их хурлын дарга онцлон хэллээ. Олон улсын нөхцөл байдал таамаглахын аргагүй байгаа учраас хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтээ сайжруулах, хүрээг нь тэлэх мөн гадаад худалдаандаа онцгой анхааран ажиллах ёстойг гишүүдэд санууллаа.
Мөн өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаагаар Монгол Улсын нийт өрхийн 45 хувь нь амьжиргааны түвшин буурчээ. Тийм учраас эдийн засгаа хөгжүүлэх зорилготой шинэ сэргэлтийн бодлогоо эрчимжүүлэх, ард иргэдийн үгийг сайтар сонсох цаг үе тулж ирснийг Г.Занданшатар дарга хэллээ.
УИХ хаврын чуулганы хугацаанд өндөр ачаалалтай ажиллаж 100 орчим хуулийн төсөл хэлэлцэн батлахаас гадна, хэд хэдэн томоохон асуудалд бодлогоо чиглүүлнэ гэж парламентын спикер онцоллоо. Цар тахлын нөлөөнд хоёр жил хямарсан дэлхий нийтийн эдийн засаг сэргэж амжилгүй дайн дажин, зэвсэгт мөргөлдөөнтэй тулгарч байгаа нь манай улсад ч олон сорилтыг дагуулж байгааг хэлсэн юм. Тиймээс гадаад орчин эмзэг байгаа энэ үед бодлого тодорхойлогчид шуурхай ажиллах нь юу юунаас чухлыг санууллаа.
Өнгөрсөн сарын сүүлээр үндэсний хэмжээнд амьжиргааны судалгаа явуулахад нийт оролцсон иргэдийн 45 хувь амьжиргаа дордсон гэдгээ хэлжээ. Улмаар хүнс бараа шатахууны үнийн өсөлт, эрүүл мэндийн байгууллагын хүртээмж, нийслэлийн түгжрэл, ядууралд төр анхаарах цаг болсныг ч сануулсан байна. Иргэдийнх нь амьжиргаа цаг минутаар дордож байхад эрх мэдэлтнүүд хуулиас гадуур амьдарч, их наядаар тоологдох хэмжээний мөнгө идчихсэн асуудалд ч онцгой анхаарах хэрэгтэйг хэллээ.
УИХ-ын гишүүдийн тоог нэмж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлыг хаврын чуулганаар хөндөнө
УИХ ын хаврын ээлжит чуулганд хэлэлцүүлгээ хүлээж байгаа хэд хэдэн төсөл олон нийтийн анхаарлын төвд байна. Тухайлбал улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлээр УИХ-ын гишүүдийн тоог нэмж, сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх асуудалд олон намын төлөөлөл санал нэгдсэн гэж УИХ-ын дарга хэллээ. Мөн Үндсэн хуулиа дахин өөрчлөх шаардлага үүссэнийг парламентын спикер үгэндээ онцолсон нь засгийн газрын сайд нарын давхар дээлний тоотой шууд хамааралтай. Ийнхүү ачаалал ихтэй ажиллах хаврын чуулганаар хэлэцэгдэх 30 гаруй төсөл улсын эдийн засагтай холбоотой тул гишүүн бүр дор бүрнээ хариуцлагатай ажиллахыг сануулсан юм.
Хөгжлийн банкны 1/3 нь төрийн өмчит үйлдвэрийнх байгаад анхаарахыг санууллаа
ШУУД ҮЗЭХ