Кибер аюулгүй байдлын тухай хууль 2022.05.01-нээс эхлэн хэрэгжинэ

Парламент

Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоонд нийцсэн Кибер аюулгүй байдлын зөвлөл ажиллаж, Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлэн, дэд даргаар нь Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Тагнуулын ерөнхий газрын дарга нар ажиллана.

Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон болон ОНЦ ЧУХАЛ МЭДЭЭЛЛИЙН ДЭД БҮТЭЦТЭЙ БАЙГУУЛЛАГА-ын кибер аюулгүй байдлыг ҮНДЭСНИЙ ТӨВ, харин ИРГЭН, ААН, ХУУЛИЙН ЭТГЭЭД-ийн кибер аюулгүй байдлыг НИЙТИЙН ТӨВ тус, тус хангаж ажиллана.

Зэвсэгт хүчний кибер командлал тайван цагт батлан хамгаалах салбарын хэмжээнд кибер аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар хуульд тусгажээ.