Усан цахилгаан станцуудын 34 хувийг хувьд шилжүүлнэ

Парламент

Эрчим хүний салбараас хэд хэдэн томоохон компани, усан цахилгаан станцын 34 хувийг хувьчлах гэж байгаа тухай асуудлыг гишүүд хөндөж эхэллээ. Хэдийгээр 34 хувийг л хувьчилна гэж байгаа ч томоохон компаниуд эрчим хүчний системийг хяналтандаа оруулахын тулд барьцаа ахиулах нь мадаггүй. Болгоомжтой хандах хэрэгтэйг гишүүд хөндлөө.

Хувьчлах жагсаалтад баруун бүс Дорнод, Алтай, Улиастайн эрчим хүчний сүлжээ, Улаанбаатар дулаан мөн Тайшир, Дөргөн, Гуйлан, Богдын голын усан цахилгаан станцаас гадна баригдаагүй байгаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ч хувьчилахаар төлөвлөжээ. Гэхдээ гишүүд энэ асуудалд болгоомжтой хандахыг сануулж байна. 34 хувийг авсан компани ашигтай ажиллахын тулд үнээ өөрсдөө тогтооно. Мөн хяналтаа нэмэгдүүлэхийн тулд дарга удирдлагуудыг нь өөрсдөө авч  эхэлнэ. Нэг ёсондоо Монгол Улсын эрчим хүчний салбар хувь компанид очиж үнийн хувьд хяналтгүй болохоос эхлээд олон эрсдэл дагуулж мэдэхийг гишүүд хэллээ. 

Хувьчлалд цахилгаан түгээх үндэсний сүлжээ, диспетчерийн төв багтаж байсныг энэ удаад буцаалаа. Мөн ашигтай ажиллахын  тулд цахилгааны үнэ нэмэгдэнэ гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй гэдгийг гишүүд хэлж байна.