Зөвхөн Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг баяр наадам хийхийг зөвшөөрнө

Парламент

Үндэсний их баяр наадам улсынх, аймгийнх, сумынх гэж болдог. Тэгвэл шинэ хуулиар дүүргүүд наадам хийхийг зөвшөөрч байгаа юм. Хуульд дүүрэг наадам хийж цол чимэг олгож болохоор зааж байгаа ч энэ нь зөвхөн алслагдсан дүүргүүдэд хамааралтай гэж хууль санаачлагчид тайлбарлаж байна. 

Нийслэлд Багануур, Багахангай, Налайх гэсэн алслагдсан гурван дүүрэг бий. Эдгээр дүүргүүд 10 гаруй жилийн өмнөөс өөрсдөө баяр наадмаа зохион байгуулж аймгийн цол чимэг олгосоор иржээ.  Хотоос 30-120 гаруй км-ын зайд алслагддаг энэ гурван дүүрэгт нийт 70 мянга орчим иргэн оршин сууж байгаа юм. Тийм учраас зөвхөн энэ гурван дүүрэгт амьдарч байгаа ард иргэдэд зориулан наадам хийж болох зөвшөөрлийг УИХ хуулиар олгож байгаа юм. 

Алслагдсан дүүргүүд баяр наадам хийхдээ аймгийн наадмаас олгодог цол чимэг өгч болохоор хуульд зааж өгч байна. Мөн аймгууд болон дүүрэг, сумдууд улсын баяр наадамтай нэгэн зэрэг наадмаа хийхээр хуульд тусгажээ.