Ерөнхийлөгч

Цар тахлын халдварыг тогтоон барих, тархалтаас сэргийлэхийн тулд голомтод ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдэд 5000 ширхэг хамгаалах хувцсыг Монгол Улсын Ерөнхийлөгч хувиасаа хандивлалаа. Тус хамгаалах хувцсыг үндэсний үйлдвэрлэгч “Exclusive” компани олон улсын стандартад нийцүүлэн үйлдвэрлэж байгаа юм.

Эдийн засгийн болоод цар тахлын өнөөгийн нөхцөл байдлаас үүдэж нэг талаас дотоодын үйлдвэрлэлийг дэмжих нөгөө талаас цар тахлын эсрэг ажиллаж байгаа УОК, Эрүүл мэндийн яам болон бусад байгууллагын үйл ажиллагаанд нэмэр болно хэмээн ерөнхийлөгчийн зүгээс үзсэн байна.

Ерөнхийлөгчийн зүгээс өнөөгийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилчид, УОК, Эрүүл мэндийн яамны нийт алба хаагчид энэ бүхний ард гарч, даван туулна гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Харин Онцгой комиссын дарга өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа алба хаагч, мэргэжилтнүүдэд маш их хэрэгтэй хамгаалах хувцас хандивлаж байгаад талархаж байгаагаа хэллээ. Үндэсний үйлдвэрлэгч “Exclusive” компани өдөрт 1200 ширхэг хамгаалах хувцас үйлдвэрлэх хүчин чадалтайгаас гадна Польш Улсын компани хамгаалах хувцас худалдан авах санал ирүүлжээ.