Малын гоц халдварт шүлхий өвчний тархалт нэмэгдэх эрсдэл үүсчээ 

Нийгэм

Улсын хэмжээнд 16 аймгийн 98 суманд 181 голомтод малын гоц халдвар шүлхий өвчний тохиолдол бүртгэгдээд байна.

Одоогоор шинж тэмдэг бүхий 22 мянган толгой мал бийг Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээлж байна. Энэ нь өнгөрсөн 12 дугаар сартай харьцуулахад 10 гаруй мянган толгойгоор буурсан үзүүлэлт болохыг хэлж байна. 

Халдварт өвчин бүртгэгдсэн голомтод хорио цээрийн дэглэм мөрдөгдсөн хэвээр байна. Гэсэн  хэдий ч сар шинийн баярын хөл хөдөлгөөнөөс шалтгаалан малын гоц халдварт өвчний тархалт нэмэгдэх эрсдэл үүсч байгааг албаныхан анхааруулж байна.

Малчдын хувьд малд өвчний шинж тэмдэг илэрсэн даруйд мал эмнэлэгт яаралтай хандаж, тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагатай хамтран хорио цээрийн арга хэмжээ болон бусад холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна гэдгийг санууллаа.