Улсын Их хурал

Сонгуулийг дүнг зарлахгүй байх, саналыг хайрцгийг авч зугтах зэрэг зөрчил гаргасан төрийн албан хаагчид хариуцлага тооцно. Өөрөөр хэлбэл сонгуулийг хуулийг ноцтой зөрчвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэж, төрд ажиллах эрхийг гурван жилээр хязгаарлахаар боллоо. Мөн орон нутгийн сонгуульд нэр дэвших гэж байгаа төрийн албан хаагч 8 дугаар сарын 1-ний өдөр ажлаа өгч, шилжилт хөдөлгөөнийг 8-р сарын 15-наас хязгаарлахаар боллоо. Түүнчлэн сонгуулийн маргаан гарахаас урьдчилан сэргийлж санал өгөх хугацааг 20 цагт дуусгахаар боллоо. Олон улсад 18:00 цагт сонгуулийн санал авах хугацааг дуусгадаг гэдгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар онцолсон юм.