ГРЕК: Жижиг бизнес эрхлэгчид татвараа бууруулахыг шаардан сул зогсолт хийжээ

Үйл явдал

Грект цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан жижиг бизнес эрхлэгчид, үйлчилгээний салбарынхан хүнд байдалд байна.

Нийслэл Афин болон бусад хотуудад гудамж талбай эль хуль болж, гудамжны ресторан, бар, кофены газруудын ажилтнууд төр засгаасаа тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлж, татвараа бууруулахыг шаардан сул зогсолт хийжээ. 

Грекийн эдийн засгийг тэтгэгч гол салбаруудын нэг нь аялал жуулчлал, үйлчилгээний салбар юм. Тэгвэл цар тахлын халдварын улмаас сүүлийн бараг 20-иод сар сул зогсолт хийж, ашиг орлогогүй байснаас энэ салбарынхан хүндхэн байдалд оржээ. Тэд цар тахлын эсрэг вакцинжуулалтыг дэмжин, хөл хорионы журмыг ч дагаж биелүүлж байсан, харин одоо эргээд төр засгаасаа дэмжлэг хүсч, үйл ажиллагаагаа жигдрүүлэх хүсэлтэй байна.