Улсын Их хурал

2020 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсан 76 хүн өнөөдөр Улсын их хурлын гишүүний үнэмлэхээ гардан авлаа. Үнэмлэхүй суудал авсан Монгол Ардын Намын гишүүдийн хувьд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, улс орны эдийн засгийг дахин сэргээхэд бүхий л хүчээ дайчлан ажиллахаа хэллээ. 8 дахь удаагийн парламентын шинэ гишүүдийн үнэмлэхийг хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд гардуулан өглөө.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ