Засгийн газар

Монголын эртний утга зохиолын гурван оргилын нэг Жангар туулийг өнөөдрөөс эхлэн аль ч номын сангаас унших боломжтой болж байна. Эмхэтгэсэн бүтээлийг Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төв номын санд хүлээлгэн өглөө. Тэртээ 15-р зуунд зохиогдсон гэж үздэг Жангар туульд улстөр, шашин, монголчуудын ахуй амьдрал, түүхэн үйл явдлаас эхлээд шинжлэх ухаан ч багтдаг байна. 

“Жангар” баатарлаг тууль  15-р зууны үед Ойрад түмний дунд зохиогдож, нийт Монголчуудын дунд тархсан ардын аман зохиолын нэг төрөл болох баатарлаг тууль юм. Гэсэр, Монголын нууц товчоо зохиолуудын хамт Монголчуудын эртний уран зохиолын гурван оргил гэгддэг билээ. Монгол туургатны ахуй амьдрал, түүхийг өөртөө агуулж, үгийн уран шүлгийн тансаг хэлбэрээр бичигдсэн утга зохиолын гурван оргилын нэг “Жангар” баатарлаг туулийг өнөөдөр Төв номын сангийн 376 салбарт тус бүрт 5 ширхэгийг нийт 1900 ширхэгийг хандивлалаа. 60 гаруй жил судалсан “Жангар” Монголын биет бус өв бүтээлээр дамжуулан өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, ард түмэн, үр хойчоо соён гэгээрүүлэх их үйлсэд  сайн туршлага болж байгааг Монгол улсын ерөнхий сайд У. Хүрэлсүх нээлтийн арга хэмжээний нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцоллоо.

Мөн тус бүтээлийг Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт, түүхч, ахмад зохиолч, Жангар, Гэсэр судлаач, Ардын аман билэгзүйч Д.Суръяа эмхэтгэн 1986 онд хэвлэхэд бэлэн болгожээ.  Өнөөдрийн арга хэмжээнд ч мөн зохиолч, судлаач Д Суръяагийн гэр бүлээс оролцож, талархал илэрхийллээ.  Ерөнхий сайдын санаачилсан “Соён гэгээрүүлэх аян”-ы Швейцарын хөгжлийн агентлаг хамтран “Монгол ардын Жангар баатарлаг тууль”-ийг хэвлэжээ. Цаашид англи хэл рүү хөрвүүлж, монгол зан заншил, өв соёл, уламжлал, монгол аман зохиолыг дэлхийд түгээн дэлгэрүүлнэ гэлээ.