Х. БУЛГАНТУЯА: Сургууль дээрээ идэж байгаа "үдийн хоол" нь "өдрийн ганц" хоол болдог хүүхдүүд их байна

Парламент

Бага ангийн сурагчдад өгдөг “Үдийн цай” хөтөлбөр энэ жилээс “Үдийн хоол”  болон өөрчлөгдөж байгаа. Засгийн газраас нэг хүүхдэд ноогдох хоолны зардлыг нэмэгдүүлж 1500 төгрөг болгосон.

Үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сургуулийн гал тогооны тоног төхөөрөмж, орчин нөхцөл хамгийн чухал гэдгийг УИХ-ын гишүүн Х. Булгантуяа хөндлөө.

Тэрээр нийслэлийн хамгийн их хүн амтай хоёр дүүргийн нэг болох Баянзүрх дүүргийн 23-р тойргоос сонгогдон ажиллаж байгаа. Тиймдээ ч Баянзүрх дүүргийн зарим сургуулийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэх орчин нөхцлийг нь сайжруулах ажлыг эрчимтэй хийж эхэлжээ. Учир нь нийслэлийн захын дүүргүүдэд амжиргааны баталгаажих түвшнээс доогуур буюу хүүхдийн мөнгө, халамж, хүнсний талоноор амьдардаг иргэд цөөнгүй.

Тиймдээ ч хоол, тэжээлийн дутагдалтай хүүхэд их бөгөөд сургууль дээрээ идэж байгаа “Үдийн хоол” нь өдрийн ганц хоол болдог хүүхдүүд ч олон. Тийм учраас сургуулиудын гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэх эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэх нь юу юунаас чухал гэдгийг онцолж байна