Австралийн зүүн өмнөд эргийн нутгаар 6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Үйл явдал

Австралийн зүүн өмнөд эргийн нутгаар 6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн голомт Австралийн Мельбурн хотоос 180 км зайтай газарт, газрын 10 км-ийн гүнд байсан гэнэ. 

Гэсэн ч газар хөдлөлтийн хүч их байснаас шалтгаалан Мельбурн хотод 45 барилга байшин хэсэгчлэн нурж сүйдсэн талаар орон нутгийн эрх баригчид нь мэдээлж байна. Түүнчлэн дэд бүтцэд гэмтэл учирч, цахилгааны шугаманд гэмтэл гарчээ.

Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Австралийн эрх баригчид онцгой байдал зарлаж, газар хөдлөлтийн доргилт чичиргээ давтагдахаас сэргийлэн анхаарал болгоомжтой байхыг иргэддээ зөвлөжээ.