Афганистаны иргэд олон улсын нийгэмлэгийг царцаасан дансаа чөлөөлж өгөхийг хүсч байна

Үйл явдал

Афганистаны иргэд улсынхаа нийслэл Кабул хотод олныг хамарсан жагсаал цуглаан хийжээ.

Тэд Кабул хотод улсынх нь төв банкны гадаад улс орон дахь дансыг царцаасан АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены шийдвэрийг эсэргүүцжээ. 

Афганистаны иргэд Америкийн эрх баригчдад хандан эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас гарахад нь дэмжлэг туслалцаа үзүүлж, Афганистаны төв банкны гадаад активуудад тавьсан хоригийг цуцлахыг хүссэн байна. АНУ-ын тэргүүн Жо Байден Афганистаны төв банкны 7 тэрбум долларын хөрөнгийг царцаах шийдвэр гаргаж, энэ мөнгөний тал хувийг 2001 оны 9-р сарын 11-ний балмад террорист халдлагад өртөгсдийн ар гэрийнхэнд нөхөн олговор болгон төлөхөд шилжүүлэх шийдвэр гаргасан юм. Үлдсэн хэсгийг Афганистаны ард иргэдийн аж байдлыг дэмжих тусгай санд хуваарилахаар тогтжээ.