Засгийн газар

Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц даваа гарагийн 20.00 цагт Буянт-Ухаад газардах хуваарьтай байна.

Онгоцоор бага насны хүүхэдтэй гэр бүл 79, жирэмсэн болон асран хамгаалагчтай 15, өндөр настан болон асран хамгаалагч 47, хөгжлийн бэрхшээлтэй 2, эрүүл мэндийн шалтгаантай 26, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 65, Филиппин Улсын Сэбү арлаас 29, нийт 263 иргэн эх орондоо ирнэ.

#Улсын онцгой комиссын Шуурхай штаб.