Засгийн газар

Цар тахлыг дотооддоо алдаагүй ганц тусгаар улс нь манай улс болсон. Үүнд эмч эмнэлгийн ажилтнууд гол үүрэг гүйцэтгэж байгаа юм. Тиймээс засгийн газар тогтоол гаргаж түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд төрийн үйлчилгээний болон жинхэнэ алба хаагчдыг хамруулахаар болсон. Ингэхдээ эхний ээлжинд өндөр эрсдэлд ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн эмч ажилчдыг хамруулахаар шийдвэрлэсэн юм. Өнөөдөр тэдний төлөөлөл болох 10 хүнд батламж гардууллаа.