БНХАУ-ын хотууд бүх иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг амжилттай зохион байгуулж байна.
Ковид-19 шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэд утасны Alipay аппликейшин дээрээ ногоон QR кодыг идэвхжүүлж, хоолны газар, тетро зэрэг олон нийтийн газраар үйлчлүүлэх боломжтой болно.
Өнөөдрийн байдлаар 18 мянган гаруй өвчтөн идэвхтэй халдвартай байгаа бөгөөд Чангчунь, Жилинь хотуудад халдварын тархалт өндөр байна. Мөн өнгөрсөн 24 цагт 614 өвчтөн эмнэлгээс гарч, 2,228 (71 нь гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн) шинэ тохиолдол бүртгэгдлээ. Тус улсын Эрүүл мэндийн газрын мэдээлснээр, дийлэнх иргэд хөнгөн өвчилж байгаа гэжээ.