Засгийн газар

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж хэд хэдэн шийдвэр гаргалаа. Дотоодод иргэдийнхээ төлөө ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүддээ орон сууц олгох ажлыг үргэлжлүүлж энэ сард багтаахаар шийдсэн байна. 

Цар тахлын үед өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа төрийн үйлчилгээний болон жинхэнэ алба хаагчдад түрээслээд өмчлөх нэн хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцанд хамруулах ажил эхэлсэн. Уг ажлын хүрээнд 100 хувь гүйцэтгэл нь дууссан орон сууцуудыг бүртгэж жагсаалт гаргаж байна. Жагсаалтыг эцсийн байдлаар энэ сарын 20-ны дотор гаргаж олон нийтэд нээлттэй орон сууцны үзэсгэлэн гаргахаар болжээ. Нэн хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцанд хамрагдах хүсэлтэй алба хаагчид өөрсдөө сонголтоо хийж НОСК-той гэрээ байгуулан хамрагдах юм.

Түрээслээд өмчлөх орон сууцнаас эрүүл мэндийн салбарт илүү квот олгоно

 ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ