Герман Улсад Холбооны бүх газар нутгийн хүрээнд цар тахалтай холбоотой хязгаарлалт, дүрэм журмыг халлаа. Тэгвэл энэ арга хэмжээг цар тахлын халдварын нөхцөл байдал хяналтанд ороод байгаатай холбоотойгоор түр хугацаанд авч байгааг эрх баригчид нь мэдээлж байна.
Германд сүүлийн долоо хоногийн хугацаанд коронавирусний өвчлөл 100 мянган хүнд 1,708 тохиолдол болж буурсан байна. Түүнчлэн сүүлийн нэг хоногийн байдлаар цар тахлын 132 мянган тохиолдол батлагджээ.
Германы эрүүл мэндийн сайд Карл Лаутербах:
-Хэдийгээр цар тахалтай холбоотой хатуу дүрэм журам, хязгаарлалтыг цуцалж байгаа ч баярлах цаг болоогүйг санах хэрэгтэй. Улс оронд нь коронавируст халдварын тохиолдол гарсаар байгаа учраас иргэд анхаарал болгоомжтой байж өвчнөөс сэргийлэх нь зүйтэй
гэдгийг сануулжээ.