Засгийн газар

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гадаад улсад байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 28-аас эхлэн зохион байгуулж, өнөөдөр буюу 07 дугаар сарын 24-ны өдрийн байдлаар 14371 иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна.

Тодруулбал 40 удаагийн тусгай нислэгээр 44 орноос иргэдээ татан авсан бол 07 дугаар сарын 26-нд УБ-Франфурт чиглэлд Европд байгаа иргэд, 07 дугаар сарын 28,29-нд УБ-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэд, 07 дугаар сарын 30-нд УБ-Сидней чиглэлд Австралид байгаа нийт 950 иргэн энэ сард эх орондоо ирнэ гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.