“Street Man Fighter” бүжгийн нэвтрүүлгийн өмнөх “Be Mbitious”-д Монгол залуу оролцоно

Энтертэйнмент

2021 онд Солонгос улсын Mnet суваг “Street Woman Fighter” нэртэй эмэгтэй бүжигчдийн нэвтрүүлэг хийж зөвхөн дотооддоо гэлтгүй олон улсад маш алдартай болсон. Тэгвэл тэдний дараагийн “Be Mbitious” нэвтрүүлэгт Монгол залуу Чингүүн оролцохоор болжээ.

Энэ нэвтрүүлэг нь оддын бүжгийг дэглэдэг, тэдний ард бүжиглэж, маш их хөдөлмөр зарцуулдаг ч хэзээ ч өмнө нь дуулж байгаа дуучинтай эн зэрэгцэхүйц нэр хүнд хүртдэггүйгээс мэргэжлийн бүжигчдийг алдаршуулж үнэлүүлэх зорилготой байсан. Энэ нь биелж нэвтрүүлгийн эмэгтэй бүжигчид топ оддын хэмжээнд хүрч завгүй ажиллах болсон. Тэгвэл одоо эрэгтэй бүжигчдийн цаг иржээ.

“Street Man Fighter” энэ зун цацагдах нь тодорхой болсон. Харин энэ нэвтрүүлэгт бүжигчид баг багаараа оролцдог тул, хараахан хамтлагт нэгдээгүй ганц ганцаараа байгаа эрэгтэй бүжигчдэд боломж олгохын тулд “Be Mbitious” нэртэй бүжгийн тулааны нэвтрүүлэг хийхээр болжээ. Үүнд Кпоп одууд,  алдартай бүжиг дэглээчид орж байгаагаас гадна, Солонгост сурч ажилладаг Монгол бүжигчин залуу Чингүүн орж байгаа гэнэ. Та бүхэн түүнийг дуучин Цэцэ, Ука нарын хамтарсан “Гараад ир” дууны клипэнд тоглодгоор мэдэх байх. Be Mbitious-н хөтлөгчөөр Rain ажиллаж, 5-р сарын 24-нд цацагдах гэнэ.