Намууд

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар зөвшилцлын ажлын хэсэг хуралдсаар байна. Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолыг шинэчлэн батлах эсвэл гуравдугаар хэлэлцүүлгээр Үндсэн хуулиа батлах гэсэн сонголт байгаа юм. Ардчилсан намын зөвлөлийн хувьд сонгуулийн холимог тогтолцоог тусган, ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх байр суурь дээр хатуу зогсоно гэдгээ мэдэгдлээ. 

Ардчилсан намын зүгээс ерөнхийлөгчийг парламентаас томилох, сонгуулийн холимог тогтолцоо буюу намын жагсаалтаар зарим гишүүдийг сонгох, засгийн газрын тэргүүн танхимаа өөрөө бүрдүүлэх гэсэн гурван асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгахыг шаардаж байгаа. Харин эрх баригч нам дээрх асуудлуудыг нухацтай бодож шийдвэрлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Учир нь төрийн тулгуур баримт болсон Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоог холимог систем гэж хатуу тусгах нь эрсдэлтэйгээс гадна ерөнхийлөгчийг парламент биш бүх ард түмнээс сонгох нь зүйтэй гэх байр суурийг илэрхийлж байгаа. Харин Ардчилсан намын зүгээс дээрх саналуудаа 2025 оноос эхлэн хэрэгжүүлэхээр үндсэн хуульд тусгах боломжтой гэлээ.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар батлах тогтоолын төсөлд тавьсан ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авснаар Үндсэн хуулийг батлах хоёр гарц үлдсэн. Тодруулбал, тогтоолын төслөө ерөнхийлөгчийн хоригт нийцүүлэн засаж ард нийтийн санал асуулга явуулах эсвэл УИХ-аар гуравдугаар хэлэлцүүлэг хийн батлах сонголтууд байгаа юм. Өнөөдөр эрх баригч намын бүлэг хуралдаж засгийн газраас өргөн барьсан 2020 оны улсын төсвийг хэлэлцэн дэмжиж ажлын хэсэг байгуулан УИХ-аар хэлэлцүүлэхээр шийдлээ. Харин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг гуравдугаар хэлэлцүүлгээр батлахад бэлтгэж эхэлсэн гэдгийг хэллээ.

Ардчилсан намын зөвлөл, ерөнхийлөгчийн төлөөлөл эрх баригч намын гишүүдээс бүрдсэн зөвшилцлийн ажлын хэсгийн хуралдаан үр дүнтэйгээр үргэлжилж байгааг ийнхүү хэллээ. Харин ирэх оны улсын төсвийн орлогыг 11.7 их наяд төгрөг төсвийг зарлагыг 13.8 их наяд байхаар тусгасан. Харин төсвийн тэнцэл буюу алдагдлыг 2 их наяд байхаар тооцож ДНБ-ий 5.1 хувьтай байхаар өргөн барьсан юм. Ирэх оны төсөвт томоохон бүтээн байгуулалтуудыг бүрэн дуусгахаар хөнөгрө оруулалтыг тусгаж өгсөн нь маш үр дүнтэй болсон гэж олонхийн бүлэг үзэн юм.

 ФЭЙСБҮҮК ШУУД