Нийслэлд явган зорчигч болон дугуйтай иргэнд 1.5 метр өргөнтэй зам оногддог

Нийгэм

Нийслэлийн хэмжээнд хэд хэдэн байршилд унадаг дугуйн замыг явган хүний замтай зэрэгцүүлэн байгуулсан. Төв замын хажууд нэг метр орчим өргөнтэй замыг явган зорчигч болон унадаг дугуйчинд хоёуланд нь зориулжээ. Үүнээс болж явган зорчигч, дугуйчин хоёрын хооронд үл ойлголцох асуудал гарсаар байгаа юм. 

Нийслэлд өнгөрсөн онд 8 байршилд дугуйн замд барихаар зураг төсөл хийгдэж бүтээн байгуулалт эхэлсэн. Гэсэн ч өнөөдрийг хүртэл бүрэн гүйцэд дууссан зүйл одоогоор байхгүй байна. Тухайлбал Улаанбаатар – Налайх чиглэлд дугуйн зам хийсэн ч бүтээн байгуулалтын ажил эцэслэгдээгүй байгаа юм. Дугуйн замаа стандартад нийцүүлэн баривал дугуй худалдан авах иргэдийн тоо одоо байгаагаас ч илүү өсөх хандлагатайг зарим худалдаачид хэлж байна. Иргэдийн дунд дугуйн хэрэглээ нэмэгдвэл хотын түгжрэл буурахад эерэгээр нөлөөлөх боломжтой.