Ц.Ганзориг: Иргэний үнэмлэхээ уншуулаад давтан тунтай гэдгээ харуулаарай

Нийгэм

E-Mongolia системийн Covid 19 - Verify аппликейшинээр иргэний үнэмлэхний QR уншиж вакцин хийлгэсэн эсэхийг шалгадаг боллоо.

"Вакцины гэрчилгээгээ хэвлэх, ухаалаг утаснаас харуулах боломжгүй үед иргэний үнэмлэхтэйгээ байхад л болно" гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудсандаа мэдээллээ.