НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украины асуудлаар хэлэлцэнэ

Улс төр

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украины асуудлаар тусгай хуралдаан явуулахаар төлөвлөж байна. Энэхүү хуралдааныг АНУ-ын санал санаачлагаар явуулах гэж байгаа юм. 

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлУкраины асуудлаар тусгай хуралдаан явуулах эсэхээ тухайн өдрийн эхэнд шийдэх гэнэ. Учир нь дүрмийн дагуу Аюулгүйн зөвлөлийн хуралдааны эхэнд тухайн өдөр хэлэлцэхээр төлөвлөгдсөн асуудлуудыг тогтож, тэр дагуу хуралдааныг явуулдаг байна. НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгч Линда Томас-Гринфилд Аюулгүйн зөвлөлийн хуралдаанаар Украины асуудлыг хөндөн хэлэлцэж, үүгээрээ ОХУ-аас Украины хил дагуу байрлуулсан цэргийн хүчнээс сэргийлэх, Москва Киевийн эсрэг цэргийн ажиллагаа явуулахгүй байх амлалт авахыг хүсч байна.