Намууд

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаан эхлээд байна. Энэ хуралдаанаар 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулах юм.

Хуралдаан хэдэн цагт дуусах нь одоогоор тодорхойгүй байна. Оройн 20:00 цагт нэр дэвшигчдээ олон нийтэд зарлана гэсэн мэдээлэлтэй байгаа юм. Үндэсний бодлогын хороо нийт 389 гишүүнтэй. Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс цахим байдлаар хуралдаанаа зохион байгуулахаар төлөвлөжээ.