Намууд

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ. Иргэд аймаг, нийслэл, дүүрэг, сумын төлөөлөгчдөө сонгох юм. Өнөөдөр нийслэлийн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн үнэмлэхийг олгож дууслаа. Улстөрийн ууган хүчин Монгол Ардын Намын хувьд сурталчилгааны нээлтээ Тусгаар тогтнолын ордонд хийлээ. Өнгөрсөн жилд агаарын бохирдлыг бууруулж чадсан. Одоо түгжрэлийг арилгах том зорилт тавьснаа онцолж байна.

Монгол Ардын Намаас нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа. Энэ намаас нийслэлийн иргэдийн төлөөлөгчид 45 нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Өнгөрсөн хугацаанд иргэдийн өмнө тулгамдсан хамгийн чухал асуудал болох агаарын бохирдолтой тэмцсэн.

Үүний үр дүнд агаарын бохирдлыг 50 хувиар бууруулсан юм. Тэгвэл шинээр томилогдож байгаа төлөөлөгчид их хотын тулгамдсан асуудал болох түгжрэлийг сааруулахын төлөө ажиллана гэлээ.
Монгол Ардын Намын зүгээс нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг эх орондоо хайртай, ёс суртахуунтай, мэдлэг, туршлагатай боловсон хүчин байхаар шигшиж, сонгож авсан болохыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тодотголоо.