Сирийн ерөнхийлөгч Башар ал-Ассад, сөрөг хүчний хяналтад байгаа Сирийн баруун хойд хэсэгт НҮБ-ын тусламжийг хилийн 2 боомтоор нэтрүүлэхийг зөвшөөрчээ. Хэлэлцээр 3 сарын хугацаанд хүчинтэй юм.
НҮБ-ын тусламжийн тэргүүн Матрин Griffiths Сирийн ерөнхийлөгчтэй Даваа гарагт Дамаскт хэлэлцсэний эцэст, ерөнхийлөгч Ассад, Bab al-Sallam, AL Ra’ee боомтуудыг нээхийг зөвшөөрсөн байна. Гамшгийн бүсийн нэг хэсэг болох Сирийн баруун хойд хэсэгт байгаа ард түмэнд хүмүүнлэгийн тусламж хүргэхийн тулд 3 сарын хугацаанд Сири дотроос болон хилийн бүх цэгүүдээр хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхийг Сири улс дэмжиж байна гэж НҮБ-ын Сирийн Төлөөлөгч Бассам Ал-Саббах мэдэгдсэн байна. Турк, Сирийн газар нутгуудад аймшигт газар хөдлөлт болсноос хойш 7 хоногийн дараа энэхүү шийдвэр гарч байгаа юм. Тохиролцооны дагуу НҮБ одоо дайнд нэрвэгдсэн Сирийн баруун хойд хэсэг 3 хилээр тусламж нэвтрүүлэх боломжтой болж байна. НҮБ 2014 оноос эхлэн Bab al-Hawa боомтоор олон сая хүнд тусламж илгээж байсан бол, одоо 3 сарын турш нэмэлт 2 гарцаар тусламж тээвэрлэх боломжтой болж байгаа юм.
“Газар хөдлөлтийн хохирогчдын тоо нэмэгдсээр байгаа үед, гамшигт нэрвэгдсэн сая сая иргэдэд хоол хүнс, эрүүл мэнд, орон байр, өвлийн хангамж болон амь насыг аврах бусад хэрэгслийг хүргэх нь нэн яаралтай байгааг НҮБ-ын ЕНБД Антониу Гутерреш мэдэгдээд, нэмэлтээр гармын цэгүүдийг нээж, мөн виза олголт- зорчих хөдөлгөөнийг хөнгөвчилснөөр, хүмүүнлэгийн тусламж илүү хурдан, шуурхай хүрэх боломжийг олгоно гэж хэллээ. Тусламж газар хөдлөлтөд нэрвэгдсэн Сирийн засгийн газрын мэдлийн нутагт хүрч байсан ч, сөрөг хүчний хяналтад байгаа баруун хойд хэсэгт бага зэрэг хүрч байсан юм. Тус нутгийн ихэнхи хэсгийг хянадаг Исламын бүлэглэл, Хаят Тахрир ал-Шамын эх сурвалж хэлэхдээ, тус бүлэглэл засгийн газрын мэдэлд байгаа бүс нутгуудаас фронтын шугамаар тээвэрлэлт явуулахыг зөвшөөрөхгүй гэжээ. Харин Сирийн засгийн газар сөрөг хүчний мэдэлд байгаа нутаг руу хилийн боомтоор түсламж нэвтрүүлэхийг эсэргүүцэж, Сирийн газар нутгаар дамжин фронтын шугамаар хүргэгдэх ёстой гэж мэдэгдэж байсан юм.