Халуун сэдэв

ТЭДНИЙ ЯРЬСАН ЗҮЙЛИЙН ОНЦЛОХ ХЭСГЭЭС ХҮРГЭЕ.

Өмгөөлөгч Б.Батхуяг:

Баруун нүдэнд хүч үйлчилснээр ухархай дээд талын хугарал үүсэн хөхөрч, хавдсан.

Хүзүүнийн зүүн хажууд улайлт үүссэн. Энэ бол боолтын улмаас үүсч болдог.

Гэмтлийн гаралтай цус харвалт тархинд үүссэн нь үхлийн шалтгаан болсон.

Энэ хэрэгт УИХ-ын нэр бүхий гишүүнээс үнэн худал шалгадаг багажаар тест авсан. Тэр хүн асуултад хариулахдаа “Сэтгэл санааны хувьд гэм буруугүйн түгшээрийн мэдрэмж өндөр” байсан.

Г.Батхүү агсны гар утсанд ямар нэг мэдээлэл байгаагүй. Дөнгөж үйлдвэрээс гарсан мэт шинэ болсон байсан. Мэдээлэл сэргээх боломжгүй болсон.

Хэргийн дараа нэг хүнээс бидэнд мессеж ирсэн. Надад 13 секундын бичлэг байгаа. Юу болсныг харсан гэдэг мессеж бий.

Энэ хэргийг шалгах явцад нэг хүн тогтоогдсон. Тэр хүн энэ хэргийг мэдэхгүй, хараагүй гэж хэлсэн. Бас өөр хэрэг дээр шалгагдаад явж байгаа юм байна лээ. Энэ бол эргэлзэх асуудал мөн.

Талийгаачийг MRI аппаратанд оруулах хүсэлт гаргасан боловч зөвшөөрөгүй. Мөрдөн байцаалтад эргэлзэх зүйл олон байна.

Б.Ганхөлөг - Г.Батхүү агсны том хүү

Ээж, эмээ, дөрвөн настай бага дүү маань хүндхэн найман сарыг өнгөрүүллээ.

Бид үүнийг гадны нөлөөтэй гэж үзэж байна. /уйлав /

Аавын маань энэ хэргийг хурдан, яаралтай шийдэж өгөхийг хүсч байна

Би хамгийн сүүлийн удаа аавынхаа зургийг дарсан юм. Та бүхэн нүдийг нь харсан байх. /зураг/

Б.Цэлмэг - Г.Батхүү агсны охин:

Бид аавыгаа маш их санаж байна, өвөө эмээ маань аавын зурагны хажууд өдөр бүр залбирч байна

Дөрвөн настай дүү маань аавыг нэхэж бэтгэрлээ.

Бид үнэн зөв, шударга ёсыг л хүсч байна.

ӨМГӨӨЛӨГЧ Б.БАТХУЯГ

ФЭЙСБҮҮК ШУУД