“Бээжин-2022” өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хотод цас орж хүйтэрчээ

Спорт

“Бээжин-2022” Өвлийн Олимпийн наадам болох Хятадын нийслэл хотод өвлийн улирал ирж, цас орж хүйтэрчээ.

Хятадад энэ жил цас олон жилийн дунджаас 23 хоногийн өмнө орж, хүйтний эрч чангарсан талаар цаг уурын албаныхан нь мэдээлжээ. Манай урд хөршид цаг агаар хүйтэрч, Бээжингээс Шанхай хүртэлх нутагт хүйтний эрч чангарсан байна. 

Хятадын нийслэл Бээжин хотод цаг агаар хүйтрэн, бараг сарын өмнө цас оржээ. Цаг агаарын огцом хүйтрэлээс шалтгаалан Хятадад “улбар шар” өнгийн түвшин зарласан байна. Хятадын үндэсний цаг уурын албанаас мэдээлж байгаагаар улсынх нь зүүн хойд хэсгийн нутгаар цаг агаар үргэлжлэн хүйтэрч, хоногт 45 мм цас орж, цасан бүрхүүл тогтож болзошгүй байна.

Бээжин хотод энэ жил олон жилийн дунджаас 23 хоногийн өмнө цас орж хүйтэрчээ. Цаг агаар нийслэл Бээжин төдийгүй мөн Шанхай, Гуанжоу хүртэлх нутгаар мөн хүйтэрсэн байна.