Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн 2021 оны аварга баг болох Милуоки Бакс багийн тоглогчид Цагаан ордонд зочилжээ. Тэд сүүлийн 5 жилийн хугацаанд Цагаан ордонд зочилсон NBA-ийн анхны баг болсон байна.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден NBA-ийн аварга багийг Цагаан ордонд урьж танилцуулдаг уламжлалыг дахин сэргээжээ. Энэ уламжлал ерөнхийлөгч асан Дональд Трампын үед тасалдаад байжээ.
Учир нь 2017, 2018 оны аварга “Голден Стэйт Вариорс”, 2019 оны аварга “Торонто Рэпторс”, 2020 оны аварга “Лос Анжелес Лейкерс” багууд ерөнхийлөгч Трампын бодлого, байр суурьтай санал нэгдэхгүй байснаас Цагаан ордонд болдог уламжлалт арга хэмжээ, хүлээн авалтанд очихоос татгалзаж байжээ.
“Лейкерс” баг Цагаан ордонд очихоос татгалзахдаа тухайн үед Америкт ид дэгдэж байсан коронавирусний халдвараар шалтгаалан очихоос татгалзаж байжээ.