Халуун сэдэв

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах, тоолох, хяналтын тооллогын үед иргэний нийгмийн байгууллага хөндлөнгийн ажиглагчаар ажилласан байна. Сонгуулийн үед гарсан ноцтой зөрчил гаргаагүй гэдгийг мэдэгдлээ.

Харин санал авах хэсгийн хорооны байр жижиг газруудад ажиглагч ажиллах нөхцөл тааруу байсныг хэлж байна. Мөн зарим хэсгийн хороо хөгжлийн бэрхшээлтэй иргэд зориулсан налуу зам байхгүй, хүртээмж муутай байсан гэдгийг онцоллоо.

Үүнээс гадна сонгуулийн дараа зарим нэр дэвшигчид саналын тоо буурсан буруу тоолсон гэх ташаа мэдээлэл тарааж байна. Энэ нь санал тоолох машинд бус саналын тоог харуулж байсан дэлгэц гацсан, саналын тоо нь дохионы хэлмэрчийн ар хэсэгт орсон зэрэг бодит мэдээллийг нягтлалгүй худал мэдээлэл түгээж байна гэдгийг Нээлттэй нийгэм форум болон иргэний нийгмийн байгууллагууд мэдэгдлээ.