1,200 тэмээн сүргийн эзэн Жаалдүүгийн Тогтохсүрэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгч

Монгол уламжлалт мал аж ахуйн соёлыг хөгжүүлэх болон Ховордож буй тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, удмын санг хадгалах, залуу хойч үедээ малч ухааныг өвлүүлэхэд оруулж буй хувь нэмрийг үнэлж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчин Жаалдүүгийн Тогтохсүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Хөдөлмөрийн баатар" цол хүртлээ.

Халтмаагийн Баттулга: "Монгол бидний түүх соёл бол нүүдлийн аж амьдрал, малчны ухаан дээр үүссэн гэдгийг цаг үргэлж санаж явах, хүндэлж дээдлэх учиртай. Гучин жил Галбын улаан тэмээн сүрэг маллан ашиг шим, ноосны гарцыг нэмэгдүүлж, уналга эдэлгээнд сурган олон арван залуу малчдыг малч ухаанд хөтөлж яваа 1,200 тэмээн сүргийн эзэн Жаалдүүгийн Тогтохсүрэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Өвөг дээдсээс өвлөсөн буянт мал сүрэг, эрхэм нандин малч ухааныг улам баяжуулан уламжлуулж, монгол түмний өлзий хишгийг цагийн цагт тэтгэж явах болтугай."

ШУУД үзэх