Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид саналаа өглөө.
ХҮН нам Зөв хүн-Электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат Коронавирус тусан эмнэлэгт эмчлүүлж байгаа учраас өчигдөр явуулын санал хайрцагаар саналаа өгсөн. Харин МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх өглөөний 07:40 цагийн орчимд хоёр охинтойгоо хамт ирж саналаа өглөө. Мөн АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ өдрийн 13 цагийн үед өөрийн гэргийтэй ирж саналаа өглөө. Нэр дэвшигчид иргэд сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
Энэ удаагийн сонгууль өмнөх ерөнхийлөгчийн сонгуулиудаас нэг том онцлогтой. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр дээрхи гурван нэр дэвшигчийн аль нэг нэр дэвшигч 50-иас дээш хувийн санал буюу олонхийн санал авсан тохиолдолд зургаан жилийн хугацаатай буюу 2027 он хүртэл Монгол Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж билээ.