34 жил мал малласан малчин Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо

Ерөнхийлөгч

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн тэгш ойг тохиолдлуулан боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, соёл урлаг болон бусад салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд төрийн дээд одон медаль гардууллаа. 

Төрийн тэргүүний зарлигаар 34 жил мал малласан Ховд аймгийн Дарви сумын иргэн Цэрэндорж МУ-ын Хөдөлмөрийн баатар болсон бол Рок поп оддоос анхны Ардын жүжигчин төрөн гарсан юм. Мөн 15 мянган хүүхэд эх барьж, гурван сая дахь иргэнийг өлгийдөн авсан эх баригч гавьяат эмч боллоо. 

 

МОНГОЛ УЛСЫН ГУРВАН САЯ ДАХЬ ИРГЭНИЙГ ӨЛГИЙДӨН АВЧ, 15 МЯНГАН ХҮҮХЭД ЭХ БАРЬСАН ЭМЧ ГАВЬЯАТ БОЛЛОО 

РОК ПОП ОДДЫН АНХНЫ АРДЫН ЖҮЖИГЧИН ЦОЛЫГ ЧИНГИС ХААН ХАМТЛАГЫН АХЛАГЧ Д. ЖАРГАЛСАЙХАН ХҮРТЛЭЭ 

 

Төрт ёс дэг журмыг дагаж үндэсний их баяр наадам, төрийн далбааны өдрөөр эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж тууштай зүтгэн төрийн дээд цол хүртсэн эрхмүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэж үг хэллээ. 

Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой тохиож байгаатай холбоотой сансарын нислэг хийх ажлыг зохион байгуулахад оролцсон Дэлигийн Адьяаг Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан бол Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1-р сургуулийн ахмад багш 90 настай буурайд "Гавъяат багш" цол хүртээсэн юм.