Академич, вирусологич П.Нямдаваа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртлээ

Ерөнхийлөгч

Ерөнхийлөгчийн зарлигаар Академич, вирусологич П.Нямдаваа Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртлээ.

Дэлхийд үнэлэгдсэн олон бүтээл туурвин нээлт хийж, вирусологи, халдвар судлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн, вирусологич, төр, нийгмийн зүтгэлтэн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, академич, профессор, Эрүүл мэндийн яамны Дархлаажуулалтын зөвлөх хорооны дарга Пагважавын Нямдаваад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.