Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын эмч, Төрийн соёрхолт, доктор, профессор А.Нота Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртлээ.
Мэдрэлийн мэс заслын салбарт шинжлэх ухаан, сургалт, эмнэлэг, үйлчилгээний нэгдлийг ханган ажиллаж, уураг тархины судасны эмгэгийн онош, мэс засал, эмчилгээг онолын хувьд баталгаажуулж практикт бүрэн нэвтрүүлэн, үр дүнг нь дэлхийн түвшинд хүргэсэн Ардын эмч, “Ачтан” эмнэлгийн мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч Ануарын Нотад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.