Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гаргасан зарлигийн дагуу цэргийн дээд цол хүртээх ёслол боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний жанжин штабын 1-р орлогч дарга, хурандаа С.Ганбямба, Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар нарт "Бригадын генерал" цол хүртээлээ.