Салбар салбарын тэргүүлэх зүтгэлтнүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Ерөнхийлөгч

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийг ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй салбар салбарын тэргүүлэх зүтгэлтнүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

 

ГАВЬЯАТ ХОЛБООЧИН ЦОЛООР:

Монгол Улсын онц холбоочин, бэлтгэл дэд хурандаа Төмөрийн Бат-Очир,

ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР:

Хүндийн өргөлтийн болон пауэрлифтингийн олон улсын хэмжээний мастер, ахмад тамирчин Бямбаагийн Цэгмэд,

Хөнгөн атлетикийн ахмад тамирчин Цэрэнгийн Раднаа,

ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:

Орхон аймгийн 5 дугаар сургуулийн захирал Дондовын Дэлгэрмаа,

Монгол Улсын их сургуулийн Математик анализын тэнхимийн ахмад багш Цэндийн Лхамсүрэн,

Нийслэлийн Баянгол дүүргийн 93 дугаар сургуулийн бага ангийн багш Хоролтогоогийн Нарантуяа,

Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн хүндэт профессор Гүсээлээгийн Очирбат,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 61 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Дэмбэрэлдүнжирийн Рагчаасүрэн,

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн ахмад багш Жамбын Цэвээнжав,

ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР:

Мал сүргийн гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэгийн хуулийн зөвлөх Нанзадын Сосорбарам,

“Хүний эрх, ардчиллын судалгааны төв” төрийн бус байгууллагын тэргүүн Сүрэнгийн Цэрэндорж,

ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР:

Гадаад харилцааны яамны Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын Авто баазын жолооч Дамдиндоржийн Эрдэнэбат,

ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Бэгзийн Очирбат,

АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

“Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Ахмадын нэгдсэн зөвлөлийн дарга Дэжидийн Байгал,

Геологийн төв лабораторийн зөвлөх инженер Мишигдоржийн Пүрэв-Очир,

“Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Баяжуулах үйлдвэрийн ахмад ажилтан Цагаандайн Төрбат,

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Монголын мэдээ сувгийн тоймч Жигжидсүрэнгийн Алтангэрэл,

“Сансар” кабелийн телевизийн ерөнхий захирал Агваанлувсангийн Энхбат,

УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:

“Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, хөгжмийн найруулагч Батмөнхийн Чинбат,

ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛООР:

Чөлөөт уран бүтээлч, поп дива дуучин Сүрэнжавын Наран,

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

“Хан-Уул” Агро орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Цээсүрэнгийн Цогтсайхан,

Нийслэлийн онцгой байдлын газрын Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч Даянбуугийн Эрдэнэбилэг,

СҮХБААТАРЫН ОДОНГООР:

“Степпе Арена” ХХК-ийн гүйцэтгэх захирал Норовын Батмөнх,

Батлан хамгаалахын сайдын зөвлөх Цэрэнбалжидын Дашзэвэг,

Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Цэрэндоржийн Жамбалдорж,

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Санжаагийн Наранцогт,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

“Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Геологи маркшейдрийн хэлтсийн дарга Норовсамбуугийн Буянтогтох,

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Замын аж ахуйн албаны инженер, эдийн засагч Даваагийн Даваамөнх,

Суугаа волейболын тамирчин Чойноогийн Наранцэцэг,

Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Цэвээндоогийн Өрнөндэлгэр,

АЛТАН ГАДАС ОДОНГООР:

Суугаа волейболын тамирчин Замбагын Батсанаа,

“Зорчигч тээвэр гурав” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын автобусны жолооч Баатарын Дамдинсүрэн,

“Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Геологи маркшейдрийн хэлтсийн уулын инженер Сономпунцагийн Туул,

Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн дэд профессор Чулуундоржийн Хашчулуун,

“Хүсэлтүвшин Чинсэтгэл” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч Балтавын Хүсэлтүвшин,

Нийтийн аж ахуйн үйлчилгээний чанар шалгагч, оёдлын мастер Сэрээтэрийн Цэрэндулам,

Нийслэлийн захирагчийн ажлын албаны ахлах мэргэжилтэн Түмэндэмбэрэлийн Энх-Амгалан,

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР:

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжмийн салааны бялар бүрээчин Эрхэмбаярын Даваажамц,

Хилийн 0108 дугаар ангийн телекамерын хянагч Туяагийн Рэнцэнбадам,

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:

Баянгол дүүргийн 12 дугаар хорооны ахмад настан, лифтчин Сосорын Лхагвасүрэн,

Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Дэлэгпунцагийн Ядамжав нарыг тус тус шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн хүмүүст болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхныг хүсэв.