Нийгэм

Жил бүрийн улс нийслэлийн төсөвт агаар, орчны бохирдлыг бууруулах хөрөнгө төсөвлөдөг ч үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан хаанаа ч хүрдэггүйг албаныхан хэлж байна. Ирэх оны төсөвт орчны бохирдлыг бууруулах ажилд 75.2 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ төсвөөр нийслэл төдийгүй орон нутагт ч үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо ирэх оны төлөвлөгөөгөө 12-р сард гаргахаар төлөвлөжээ. Агаар орчны бохирдлыг бууруулах ажил дан ганц нийслэл хотоор хэмжигдэхгүйг ч онцолж байна. Жил бүрийн төсөвт тусгадаг мөнгө хаанаа ч хүрдэггүйг ч албаныхан учирлалаа. Нийслэл хотын хэмжээнд агаарын бохирдлыг бууруулахад сайжруулсан шахмал түлшийг санаачлан хэрэгжүүлсэн нь үр дүнтэй байгааг албаныхан хэлж байгаа юм. Тодруулбал  Нийслэл хотын агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийн 2019 оны арваннэгдүгээр сарын үзүүлэлтийг 2018 оны мөн үетэй харьцуулахад PM2.5 тоосонцрын хэмжээ 55 хувиар, PM10 тоосонцор 38 хувиар тус тус бага байгааг мэргэжлийн байгууллага тогтоожээ.

Цаашид Орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгаснаар 2025 он гэхэд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулах зорилт тавьжээ.