Баянхонгор аймагт найр хийсэн айлын 39 хүнээс халдвар илэрчээ 

Ковид-19 /дотоод/

Хурим, найр хийхгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас уриаллаа.

Баянхонгор аймагт өнгөрсөн хоногт халдварын 222 тохиолдол шинээр бүртгэгджээ. Эрүүл мэндийн яаманд хамгийн сүүлд ирсэн мэдээгээр тус аймгийн нэгэн айл найр хийсний улмаас найранд очсон 39 хүн халдвараар өвджээ.

Орон нутагт нөхцөл байдал хүндэрч байгаа гол шалтгаан найр хурим, хүн олноор цугласан баяр ёслолын арга хэмжээнээс үүдэлтэй байгаа тул эдгээр саруудад иргэд хариуцлагатай байж найр хурим хийхээс татгалзахыг мэргэжлийн байгууллага уриаллаа.

Үүнээс гадна халдварын тархалтыг нэмэгдүүлэх гол шалтгаан нь гадна дотны аялал жуулчлал гэдгийг онцолж байна.

Тухайлбал Турк Улсад аялаад иргэн иргэд дельта хувилбарын халдварт өртөх нь их байгааг хэллээ. Манай улсад гэлтгүй дэлхий нийтэд халдварын нөхцөл байдал амаргүй байгаа тул гадаад дотоодын аялалд явахгүй байхыг иргэдэг уриалж байна.

Улсын хэмжээнд нийт бүртгэгдэж байгаа халдарын 78 хувь нь орон нутгаас илэрч байна. Тиймээс хүн олноор цуглуулах найр наадам баяр ёслол тэмдэглэхгүй байхыг ийнхүү уриаллаа.