Нийт тариалалтын 80 орчим хувь нь технологийн хугацаанд бүрэн болжээ

Нийгэм

Ургацын урьдчилсан балансаар 594.1 мянган тонн үр тариа, үүнээс 559.2 мянган тонн улаанбуудай, 198 мянган тонн төмс, 117 мянган тонн хүнсний ногоо, 64.3 мянган тонн  тосны ургамал, 203.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарч байна.  

Энэ жил хур бороо ихтэй байсан нь ургацад таатайгаар нөлөөлснөөс гадна тариалалтын нийт үрийн 30 хувийг элит үрээр шинэчилж чадсан. Үрийн шинэчлэл, байгаль цаг уурын таатай байдал нь га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Хамгийн сүүлд авсан  мэдээллээр нийт тариалалтын 80 орчим хувь нь технологийн хугацаанд бүрэн болсон гэсэн дүгнэлт гарсан.

Өнгөрсөн жил тариалангийн тоног төхөөрөмжийг Гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулийг УИХ-аар газар батлуулсан. Хууль батлагдсанаас хойш нийтдээ Гааль, НӨАТ-аас 18 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна. Мөн хувийн аж ахуйн нэгжүүд 50 орчим комбайн намрын ургац хураалтын өмнө оруулж ирсэн. Энэ хууль ердөө хоёрхон сарын дотор ийнхүү өгөөжөө өгсөн. Харин Гаалийн татвараас чөлөөлөх хуулийн хугацаа нэг жил байгааг сунгах хүсэлтийг сайд З.Мэндсайхан гишүүдэд уламжиллаа.