Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажилд БНХАУ-ын 1000 орчим ажилчин ирнэ

Нийгэм

Эрчим хүчний яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Ерэн-Өлзий: "Баруун бүсийн эрчим хүчний систем буюу Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилд 160 орчим сая кВтцаг байна. Бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурж, одоогийн хэрэглээнээс хоёр дахин их хүчин чадалтай бүтээн байгуулалтын ажил өнөөдрөөс эхэллээ.

Энэ станц зөвхөн баруун гурван аймгаар хязгаарлагдахгүй. Увс, Говь-Алтай болон шаардлагатай бол төвийн бүсийн эрчим хүчний системд дэмжлэг үзүүлэх боломжтой. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийгдсэн. Сөрөг үр дагавар үүсэхгүй гэж үзсэн учир БНХАУ-аас хөрөнгө оруулалт хийх шийдвэрээ гаргасан.  Төслийн барилга угсралтын ажилд БНХАУ-ын компани шалгарсан. Тиймээс холбогдох, инженер техникийн 1000 орчим хүн шат дараатайгаар ирж ажиллах тооцоо байна. Гэхдээ бид дотоодын компанийн оролцоог хангах талд ажиллаж байгаа" гэлээ.