Шатахууны үнэ ирэх саруудад өсөх хандлагатай байна

Нийгэм

Улсын хэмжээнд шатахууны найм хоногийн нөөц байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд шатахууны найм хоногийн нөөц байгааг УУХҮ-ийн сайд мэдэгдлээ. Одоогоор БНХАУ-ын нефт боловсруулах үйлдвэрээс 200 вагон шатахуун ирээд байгаа. Энэ сарын нэгний өдрөөс эхлэн ОХУ-аас өдөр бүр зургаан вагон шатахуун манай улс руу ачигдаж байна.

Харин 7-ны өдрөөс өдөрт 25 вагон шатахуун ачихаар төлөвлөөд байгааг хэллээ. Улмаар 10-р сарын 10-ны өдрөөс эхлэн хоёр хөршөөр орж ирэх шатахууны нийлүүлэлт хэвийн хэмжээнд очиж одоо байгаа нөөц нэмэгдэх юм.

Гэвч энэ сараас ирж байгаа шатахууны үнэ нэмэгдэж байгааг салбарын сайд хэллээ.

Одоо ашиглаж байгаа шатахуун 9-р сард орж ирсэн тул нэмэгдэлгүй үнээр борлуулагдаж байгаа юм. Харин цаашид шатахууны үнэ дотоодод өсөх магадлалтайг хэлж байна.