Г.ЁНДОН: Шатахууны хомсдол үүссэн асуудалд хүлээлгэх хариуцлагын арга хэмжээг ЗГ-ын хуралд танилцуулна

Нийгэм

Шатахууны импортоос 100 хувь хараат байх нь олон сөрөг нөлөөтэйг улсаараа мэдэрсэн.

Хэдий гадаад хүчин зүйлээс шалтгаалсан хэдий ч дотоодод зохицуулалт хийж чадаагүй салбар хариуцсан сайдаас эхлээд холбогдох албан тушаалтнуудад хариуцлага хүлээх асуудлыг УИХ-ын дарга, Ерөнхий сайд хөндсөн юм.

Харин Уул уурхайн сайдын зүйгээс энэ Лхагва гарагт болох засгийн газрын хуралдаанд хаана алдаа гарсан, ямар хариуцлагын асуудал яригдаж байгааг танилцуулна гэлээ.

Гэхдээ нөөц бүрдүүлэн ажиллах ёстой энэ цаг үед халаа сэлгээ гэхээс илүүтэй ажлаа хариуцлагатай хийх нь чухал гэж байна