Дорноговь аймгийн газрын тос боловсруулах үйлдвэр АИ-92, 98 шатахуун гаргахгүй

Нийгэм

Манай улс Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлыг 2018 онд эхлүүлсэн. Одоогоор газрын тос дамжуулах хоолой барих төслийн тендер сонгон шалгаруулах ажлыг хийж байна.

Үйлдвэр барих ажил төслийн сонгон шалгаруулалт цар тахлын улмаас олон удаагийн хөл хорио тогтоосонтой холбоотой удааширч байгааг хэллээ. Үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2025 онд бүрэн дуусгахаар төлөвлөөд байна. Үйлдвэрийн ажил эхэлснээр таван төрлийн бүтээгдэхүүн гарна. Эхний ээлжид АИ-92 шатахуун гаргахгүй зөвхөн АИ-95 шатахуун, онгоцны түлш, дизель, шингэрүүлсэн шатах хий гаргахаар төлөвлөсөн байна.