Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажил нэг жилээр хойшиллоо

Нийгэм

2018 оны сүүлээс эхэлсэн газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерийн шугам сүлжээний ажил дуусч барилгын ажил эхэлсэн.

Гэвч цар тахлын нөхцөл байдал, хил гаалийн асуудлаас үүдэн бараа бүтээгдэхүүний татан авалт удааширч барилга угсралтын ажил нэг жилээр хойшилж байгааг хэллээ. Анх хийгдсэн ТЭЗҮ-д 2023-2024 онд барилга угсралтын ажлыг бүрэн дуусгана гэж төлөвлөсөн бол өнөөгийн нөхцөл байдлаас үүдэн 2025 онд дуусгахаар төлөвлөж байна.