Нийгэм

МОНЦАМЭ агентлагаас зохион байгуулдаг эссэ бичлэгийн уралдаан өнөөдөр дүнгээ гаргалаа. Эссэ бичлэгийн уралдааныг Монгол улс дэлхий нийтэд юугаараа танигдаж болох вэ сэдвээр зарласан байна. Уралдаанд 10 орчим сургуулийн 20 гаруй сурагч оролцож өөрсдийн бодол санааг эссэндээ шингээжээ.

Т.Сүндэр Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн сурагч. Түүний хувьд МОНЦАМЭ агнетлагаас зохион байгуулсан эссэн бичлэгийн уралдаанд анх удаа орсон байна. Сэдэв нь таалагдсан учраас тус уралдаанд орохоор Англи хэл дээр эссэ бичиж эхэлжээ. Эссэ бичихдээ тэр маш их судалгаа хийсэн байна. Тухайлбал, Монгол улсын хүн амын хичнээн хувь нь оюуны өндөр чадамжтай вэ, хичнээн нь дэлхийн том корпораци компанид ажиллаж байна зэргийг ч судалсан тухай ярьж байна. Түүний эссэндээ дурьдсан гол санаа бол Монгол хүн оюуны өндөр чадамжтай, түүнийгээ ашиглаж шинжлэх ухааны салбарт амжилт гаргах бүрэн боломжтой гэдгийг хөнджээ.

Эссэ бичлэгийн уралдааныг ИБУИВУ-ын Элчин сайдын яамтай хамтран зохин байгуулсан байна. Уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслолд ирсэн ИБУИВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Филип Малонетай Англи хэлээр түвэггүй ярьж, бодол санаагаа илэрхийлж байлаа. Түүний хувьд 5 дугаар ангиасаа англи хэл судалсан түүнд гадаад хэл дээр эссэ бичиж, англиар ярих төвөггүй байжээ. Эссэ бичлэгийн уралдаанд оролцсон хүүхдүүдийн хувьд ч өөрсдийн санаа бодлыг ямар ч улс төрч, судлаачаас илүү гаргасан байсныг уралдааны шүүгчид хэлж байлаа.

Хүүхдүүд Кембридж, Оксфорд зэрэг их сургуулиудад чанартай боловсрол эзэмшиж эх орондоо хэрэгтэй, зөв зүйлийг хийх болно гэж ярьж байна.