Нийгэм

Жил бүрийн гуравдугаар сарын 30-ны өдрийг дэлхий нийтээрээ эмч нарын баяр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд олон улсад тархсан цар тахлын улмаас олон нийтийн арга хэмжээг хориглоод байгаа юм. Тиймээс зарим уран бүтээлчдийг оролцуулан ТB5 телевиз "Баярлалаа эмчээ" лайв тоглолтыг үзэгчдэд хүргэхээр боллоо.

 

3 дугаар сарын 30-ны өдөр алтан гарт цагаан нөмрөгт баатрууддаа сэтгэлийн дэм хүч өгөх “Баярлалаа эмчээ” хүндэтгэлийн лайв тоглолтыг зохион байгуулахаар боллоо. Алтан гартай эмч нартаа хэлэх сэтгэлийн үгээ “Баярлалаа эмчээ” тоглолтоор дамжуулан хүргэх боломжтой. Тоглолтонд Монголын рок поп болон нийтийн дуучид хамтран оролцох юм. Тодруулбал, МУГЖ дуучин Болдбаатар, Уранчимэг МУСТА дуучин Намсрайноров, Түмэн-Өлзий Сөрөлт, Хүрэлбаатар Эмч дуучин МУСТА Хангал нар оролцох юм.

Баярлалаа эмчээ лайв тоглолт 2020 оны 3-р сарын 30-ны өдрийн 11:30 цагаас ТВ5 телевиз, TV5 Mongolia пэйж хуудсаар үзэгчдэд хүрэх юм. Дэлхий даяар тархаад байгаа цар тахлын үед эмч мэргэжилтнүүд гэртээ харих боломжгүйгээр ажиллаж байгаа юм. Манай улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагад 50 гаруй мянган ажилтан харьяалагддагийн 20 хувь нь их эмч байна. Хүн нэг бүрийн эрүүл энхийн манаанд зогсож байдаг алтан гартай, цагаан нөмрөгтэй эмч нартаа сэтгэлийн үгээ хэлэх боломжийг ТВ5 Телевиз үзэгч танд олгож байна.