Сербийн Слано Копово гэх газарт тогоруун цуваа нүүдэллэн иржээ

Энтертэйнмент

Сербийн Нови-Бечей гэх газрын ойролцоох Слано Копово байгалийн дархан цаазат газарт жил бүрийн өдийд, шинэ оны дараа тогоруун цуваа дайран ирдэг юм.

Хойд нутгаас өмнийг зорин нисэх тогоруун цуваа замдаа Сербийн нутгаар дайрч, 10-аад хоногийн туршид аян замын алжаал ядаргаагаа тайлдаг юм.

Тусгай хамгаалалттай мянгаад га талбайтай энэ бүсэд 20 мянга гаруй тогоруу шувуу нүүдэллэн иржээ.